
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр зарим газраар секундэд 12-14 метр, говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, говийн нутгийн хойд болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна.