
1. Олон нийтийн үйл ажиллагаа
Нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг сайн дурын байгууллагууд, клуб хөдөлгөөнүүдэд оролц. Гэр бүлтэй эрчүүдийн чөлөөт цаг бага бас ар гэрийн амьдралдаа санаа тавиад олон нийтийн үйл ажиллагаанд оролцох нь бага байдаг.
2. Супермаркет
Хүнсээ цуглуулах үүргийг ихэнхдээ бүсгүй буюу эхнэр нь хариуцаж авдаг. Тийм учраас хүнсний дэлгүүрт ганцаараа хүнсээ цуглуулаад явж байгаа залуу ганц бие байх нь цөөнгүй.
3. Фитнесс клубууд
Фитнесс клубт ямар залуус явдаг вэ? Гадаад үзэмж, эрүүл мэнддээ анхаардаг товчоор хэлэхэд ганц бие, амьдралын ханиа олоогүй залуус. Дээрээс нь фитнесст өдөр бүр явах зав чөлөөт цагаа болзоонд зориулдаггүй хүмүүст л хамгийн их олддог.
4. Кофе шоп
Кофе уунгаа ном уншиж эсвэл бусдыг ажиглан цагийг өнгөрөөж буй залуу ганц бие байх магадлал 80% байдаг гэсэн судалгаа байдаг ажээ.
5. Сургалт дамжаа
Эрчүүд гэр бүл болж гэрээ засахаасаа өмнө биеэ засдаг. Өөрийгөө хөгжүүлж мэдлэг боловсролдоо анхаарч байгаа залуусын ихэнх нь ганц бие байх магадлал өндөр.
6. Номын дэлгүүр
Номын дэлгүүрт байгаа харваас гэр бүлтэй байрын залууг алгасаад нэг сайн хараад үз дээ. Мэдээж чамд мэдлэг боловсролтой нэгэн таалагддаг бол шүү дээ.