
Манай улсад пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сард болох юм. Үүнтэй холбоотойгоор тамирчдаа сонгон шалгаруулж авах зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулаад байгаа. Орхон, Дархан, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Төв аймаг болон Багануур дүүргээс оролцогчид ирсэн байна. Мөн Турк улсаас залуучуудын дэлхийн аваргын медальтай тамирчин ирж өрсөлджээ. Тус тэмцээнд нийт 150 гаруй тамирчин оролцсон байна. Ийн тамирчдаа сонгон шалгаруулах эхний ээлжийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
24tsag.mn