Төрийн их найрал энэ сарын 12-ны үдэш ҮДБЭЧ-ын тайзнаа тоглохоор болжээ. Тус тоглолтод Төрийн соёрхолт бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит бүжиг анги, ҮДБЭЧ-ын хоор дууны ангийн дуучид оролцох аж. Төрийн их найрал нь одоогоор 60-70 хүний бүрэлдэхүүнтэй, 14-н төрлийн гучин янзын хөгжмийн зэмсэгээр тоглодог бөгөөд монголын хөгжмийн зохиолчдын эрт эдүгээгийн шилдэг зохиолуудыг амилуулдаг билээ. Баяр наадмаар тоглох тоглолтдоо дэлхийн хөгжмийн зохиолчдын сонгодог уран бүтээлүүдээс болон орчин үеийн бүтээлүүдийг үзэгчдэд хүргэх нь.


Т.Энхэлээ