
Өчигдөр Дархан-Уул аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлд явж байсан ланд 80 маркийн автомашин онхолдож, дөрвөн хүн амиа алдсан хэрэг гарчээ. Мөн Булган аймгийн Рашаан сумын нутагт Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд явж байсан ниссан Тиррано маркийн автомашин онхолдож, жолооч нь амиа алдаж, хамт явсан эмэгтэй нь хүнд гэмтсэн харамсалтай осол гарчээ. Энэ мэт хурд хэтрүүлсэн, шөнө оройн цагт гэрэл шилжүүлдэггүй явдгаас үүдэлтэй авто осол гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)