Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

MGL-ийн түүхэн дэх хамгийн том тулаан болно

2025-6-13
0
ЖИРГЭХ

“Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо”-ноос зохион байгуулдаг “MGL-1 Fighting Championship #22” аваргын бүсний төлөөх тэмцээн “Хангарьд Cup” нэрийн дор энэ бямба гарагт буюу  6 дугаар сарын 14-ний өдөр Аса Арена-д болох гэж байна.

Дэлхийн шилдэг тулаанчид оролцох энэхүү тэмцээн болон монголд холимог тулааны спортын хөгжил хэрхэн урагшилж буй тухай тус холбоог үүсгэн байгуулагч МУГТ Ж.Нарантунгалаг, Ө.Гантөмөр, мөн холбооны гүйцэтгэх захирал Б.Эрдэнэ нартай цөөн хором ярилцлаа.


Ө.Гантөмөр “Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны  үүсгэн байгуулагчдын нэг, олон улсын таеквондогийн тулааны дэлхийн хошой аварга

-Танд өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны тухай товч танилцуулаач?

-Манай тамирчид 2000 оноос хойш Япон, БНСУ улсад зохион байгуулагдаж буй кикбоксын тэмцээнүүдэд оролцож эхэлсэн байдаг. Эдгээр тэмцээнүүдэд оролцож байхдаа Япон, Солонгосчууд монгол тамирчдыг тоглуулах сонирхол ихтэй юм байна, мөн манай тамирчид амжилт гаргах боломжтой юм байна гэдгийг ойлгосон. Үүнээс улбаалан бид зөвхөн гаднын оронд биш эх орондоо тэмцээн зохион байгуулдаг болох, тухайн тэмцээнээс гарсан тамирчин нь олон улсад эх орноо төлөөлөн оролцдог байя гэж ярилцаад холбоогоо 2009 онд байгуулж анхны MGL-1 тэмцээнийг эхлүүлж байсан. Тэр үед Монголд холимог тулааны тамирчид цөөн байсан тул шилдэг найман тамирчин оролцсон тэмцээнийг кикбоксын дүрмээр зохион байгуулж байлаа. Дараа жил нь буюу 2010 онд холимог тулааны төрлөөр анхны тэмцээнийг зохион байгуулсан. Тухайн жилдээ би холбооныхоо гүйцэтгэх захирлын ажлыг авч байсан. Үүнээс хойш манай холбоо нь Япон Улсын холимог тулааны “DEEP” холбоотой 7-ийн эсрэг 7 тэмцээн, “MGL-1 Fighting Championship” аваргын бүсний төлөөх тэмцээнийг 21 удаа, мөн залуу тамирчдын ранк өсгөх “MGL-1 Fight Night” тулааныг 6 удаа зохион байгуулж иржээ. Мөн “Мастер тулаанч” реалити шоуг зохион байгуулж ялагчаар нь З.Шинэчагтага тодорч ONE CHAMPIONSHIP холбоонд тоглох эрхээ авч байлаа.

-Та бүхний анх тавьж байсан зорилго энэ 16 жилийн хугацаанд хэр биелсэн бол?

-Би биелсэн гэж хэлнэ. 16 жилийн түүхтэй залуу холбоо гэхэд дэлхийн холимог тулааны шилдэг бүхий л холбоонд манай аваргууд тулалдсан мөн дэлхийн 2 удаагийн аварга төрөн гарсан нь манай Ж.Нарантунгалаг. 2011 онд Ази, номхон далайн орнуудын “LEGEND FC” холбооны тэмцээнээс монголоос тодорсон анхны дэлхийн аварга болоод ирж байхад үүнийг ойлгох хүн монголд байгаагүй. Монголчууд холимог тулааныг дүрэмгүй зодоон, нохой зодоон гэж ойлгодог байсан. Дараа нь Нараа маань ONE CHAMPIONSHIP-н дэлхийн аварга, мөн холимог тулааны анхны МУГТ болсон. Ялалт байгуулаад төрийн дууллаа эгшиглүүлж, эх орныхоо төрийн далбааг мандуулаад байж байх тэр агшин ямар сайхан гээч. Манай монголчууд дэвжээн дээрээ дэлхийн шилдэг холбоодын тулаанчдад ялагдаж үзээгүй. Японы DEEP холбооны тулаанчдыг хожсон. Япондоо шүтэгдсэн, 49 тоглочихсон аваргыг унагаасан. Монголын тусгай хүчинд байгаа залуучуудын шилдгүүд нь дандаа MGL-д өөрсдийгөө сорьсон залуучууд байдаг. Одоогоос 10 гаруй жилийн өмнө SPS телевиз UFC холбооны тулааныг нэвтрүүлдэг болсноор үзэгчид холимог тулааныг бага багаар ойлгож эхэлсэн. Манайхаас дэлхийд тэргүүлэгч UFC холбоонд Т.Нямжаргал тулалдаж байгаа бол ONE CHAMPIONSHIP холбоонд тулалдаж байгаа Б.Энх-Оргил гэхэд дэлхийд ранкаараа 5 дугаарт эрэмбэлэгдэж байна. Саяхан АНУ-ын чансаа өндөр холбоодын нэг Tuff-N-Uff-д  Ц.Амарсанаа дэлхийн аварга боллоо. Тэд зөвхөн өөрсдийнхөө сонирхлоор л яваад байна. Хэрвээ улсаас бодлогоор дэмжвэл манай монгол тулаанчид гайхамшгийг бүтээж чадна гэдэгт би итгэдэг. Жишээлбэл дэлхийд холимог тулаанаар тэргүүлэгч АНУ, ОХУ, мөн Казахстан л гэхэд Ерөнхийлөгчийн түвшинд дэмжлэгтэй явж байна. Монгол Улс  БНХАУ-аас түрүүлж холимог тулааны аваргатай болсон шүү дээ. Одоо урд хөршийн холимог тулааны хөгжил бол ярих юмгүй байна.

Ж.Нарантунгалаг МУГТ, “Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо”-ны үүсгэн байгуулагчдын нэг

 

-Энэ удаагийн “Хангарьд cup” өмнөх тэмцээнүүдээс юугаараа онцлог гэж та харж байна вэ?

-Энэ удаагийн тэмцээн манай холбооны түүхэнд байгаагүй том тэмцээн болох гэж байна. Монголд ирж байгаагүй олон орны тамирчин тулалдана. Монголын шилдэг тулаанч болох Ш.Одсүрэн, Б.Шинэбаатар, мөн Япон, БНСУ, Бразил, Казахстан, Нигери улсын туршлагатай тамирчид оролцож, нийт 7 тулаан болж, аваргын бүсний эзэн тодорно. 61 кг-н аваргын бүсний тулалдаанд хүч үзэх Ш.Одсүрэн, Б.Шинэбаатар хоёрын хувьд нэг ч ялагдалгүй явж байгаа. Ш.Одсүрэн ОХУ-ын Ippon Primory холбооны тэмцээнд аварга болсон цор ганц монгол тамирчин.

Ер нь Орост аварга болно гэдэг том сорилт л доо. Б.Шинэбаатар бол Японы GLADIOTOR холбооны түр аваргын бүсний төлөө тулалдаж, өрсөлдөгчөө хэдийгээр цэвэр ялж чадсан ч жиндээ орж хараахан чадаагүй учраас аваргын бүсээ аваагүй. Өмнө нь аваргын бүсний төлөө MGL холбоонд тулалдаж ялалт байгуулсан залуус тэмцээнд оролцдог байсныг энэ удаа өөрчилсөн. Энэ бол Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн гэдгийг харуулахын тулд 2 талд ялагдаагүй шилдэг тамирчдыг бүсний аваргын төлөө тоглуулах гэж байгаагаараа онцлог юм. Тэмцээн сонирхолтой болохоор байна.Тулаанчид маань ялалт байгуулбал гэрээнд заасан шагналаа 2 дахин нэмж авна. Бид өмнөх тэмцээнүүдээ гадаад шүүгчээр шүүлгэж байгаагүй. Энэ удаагийн “Хангарьд cup” тэмцээнд олон орны тулаанчид өрсөлдөх учраас ONE CHAMPIONSHIP-н мэргэжлийн шүүгчдийг багаар нь урьж ирүүлсэн. Торон доторх шүүгч, мөн хажуугаас шүүж оноо өгдөг шүүгчид багтаж байна. Манай монгол шүүгчид тэдэнтэй хамтарч, хянаж ажиллахаар болсон. Тэгэхээр манай шүүгчид туршлага, ур чадвараа улам сайжруулах боломж гарч ирж байна. Холбоо энэ жил аваргын бүсээ шинэчилсэн. Манай холбоонд 2011 оноос гадаад тамирчид тулалдаж эхэлсэн. Ер нь гадаад тамирчдыг эх орондоо авчирч тулалдуулснаар тамирчдын маань чанар чансаа ахих, ур чадвар дээшлэх, мөн гадагшаа гарч тулалдахад сэтгэл зүйн том дэм болдог. Үүнээс гадна, Япон Улсын холимог тулааны сэтгүүлч, БНСУ-ын сэтгүүлч, судлаачид ирж байгаа нь манай “Хангарьд Cup”-н чансааг дэлхийд сурталчилж, таниулахад том хувь нэмэр болно гэж харж байна. Холимог тулаан монголд хөгжиж байна. Дотоодын өрсөлдөөн маш өндөр чансаанд хүрчихсэн. Тэгэхээр энэ удаагийн “Хангарьд cup” хүлээлт өндөртэй байна.

Б.Эрдэнэ “Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо”-ны гүйцэтгэх захирал

-Энэ хавар холбооны удирдлага шинэчлэгдэж, та холбооны гүйцэтгэх захирлаар томилогдсон. Та бүхэн холбооны үйл ажиллагааг илүү сайжруулах чиглэлд төлөвлөсөн ажлаасаа хуваалцана уу?

-“Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо”-ны Удирдах зөвлөл энэ оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хурлаараа Холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчилж, холбооны гүйцэтгэх захирлаар томилох шийдвэр гаргасан. Мэдээж олон жилийн түүхтэй, тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй холбооны менежментийг сайжруулж, олон нийтэд таниулан сурталчлах, мэргэжлийн тулаанчдаа олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцуулж, эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг мандуулах нь бидний чин хүсэл, зорилго. Энэ хүрээнд холбооны зүгээс тогтмол тэмцээн зохион байгуулах, мөн олон улсын чансаатай тамирчдыг эх орондоо урьж, тэмцээнд оролцуулахад анхаарч ажиллаж байна. 2025 онд бид олон улсын чанартай хоёр томоохон тэмцээн зохион байгуулах, залуу тамирчдын ранк өсгөх хоёр тэмцээн, шинэ залуу тамирчдыг нээж ирүүлэх зорилго бүхий сорил тэмцээнийг хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөсний эхнийх нь “Хангарьд Cup” юм. Мөн холбооны гадаад харилцааг өргөжүүлэх, азийн шилдэг холбоодтой хамтын ажиллагааг эхлүүлж, хамтарсан тэмцээн зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна. Мөн тамирчдаа гаднын томоохон холбоодтой гэрээ байгуулахад анхаарч байна.

-Ер нь гаднын тулаанчид монголд ирж тулалдах нь ямар ач холбогдолтой байдаг тухай хуваалцаач?

-Манай холбооны тулаанчид хэлдэг л дээ, дэлхийн дэвжээний тулаанчид монгол тулаанч эрсийг Чингис хаан, байлдан дагуулал, бахдам дайчин эрсээр нь төсөөлж, хүндэтгэдэг гэж. Энэ ч утгаараа дэлхийн холимог тулааны ертөнцөд бидэнд асар том боломж, орон зай бий гэж хардаг. Манай холбооноос тасралтгүй зохион байгуулдаг “MGL-1 Fighting Championship” аваргын бүсний төлөөх тэмцээнд гаднын шилдэг тулаанчид ирж оролцсоноор тэдний фенүүд нь Монгол Улсын тухай мэдээлэлтэй болно. Манай тамирчид онцгойрч, ялалт байгуулбал тэр хэмжээгээр тулаанчдыг маань дэмжигчид нэмэгддэг.  Жишээ нь манай Т.Нямжаргал гэхэд Япон Улсад, Б.Энх-Оргил Филиппин улсын бүхий л шилдэг тулаанчдыг ялсан учир Филиппиний шүтэн бишрэгч ихтэй. Манай тулаанчдын эрэмбэ, чансаа дээшлэх тусам гаднынхан манай улсыг, манай тулаанчдыг сонирхоно. Томоохон холбоод ч гэрээ байгуулна. Спорт сонирхогчид манай улсыг жүдо, чөлөөт бөх, японы мэргэжлийн сумо бөхөөр таньж мэддэг байсан бол үүн дээр холимог тулаанчид маань нэмэгдэж байгаад баяртай байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Бидний ажлыг дэмжсэнд баярлалаа. Дэлхийд гарах монгол тулаанчдаа дэмжиж та бүхэн энэ бямба гарагт болох “Хангарьд Cup” тэмцээнд хүрэлцэн ирээрэй.

Тасалбар авах: https://ticket.mn/event/2643/

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Marcus Benton (149.40.52.227)
    THE BEST BITCOINS RECOVERY TEAM EVER // THE HACK ANGELS RECOVERY TEAM Are you having problems accessing your bitcoin wallet? Or you have placed your hard-earned money into virtual currencies such as Ethereum and Bitcoin. If you find yourself in the unfortunate situation of losing access to your Bitcoin wallet and need expert assistance for recovery, I strongly recommend THE HACK ANGELS RECOVERY TEAM. Is the only trusted cyber security company that can help you out. I was in total dismay when I lost my entire savings investing in cryptocurrency. All hope was lost, I was devastated and broke. I’m so glad I came across them early because I thought I would never get my funds back, but they help me get back my lost funds within 24 hours, so If you find yourself in an unfortunate situation feel free to reach out to them for a perfect solution. Contact: Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (www.thehackangels.com ) WhatsApp +1(520)200-2320 ) I also realized that this very recovery agent deals with other forms of hackings aside cryptocurrency recoveries.
    2025 оны 06 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    6 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    17 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    18 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    40 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    49 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    2 цаг 4 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    2 цаг 5 мин
  • Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
    2 цаг 20 мин
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
    2 цаг 28 мин
  • Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    2 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэнэ
    2 цаг 53 мин
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 22 мин
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    19 цаг 5 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    19 цаг 45 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    19 цаг 48 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    20 цаг 11 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    20 цаг 42 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    20 цаг 52 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    21 цаг 38 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    22 цаг 53 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК