
Залуусыг уриалан дуудсан нэгэн аян өрнөх гэж байна. Энэ бол "Хайрын хүч" залуусын төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа "Хамтдаа" аян юм. Энэхүү аяны хүрээнд 1000 залуус нэгдэж, сайхан сэтгэлийн хандив цуглуулах гэнэ. Аян наадмын дараа эхлэх аж. 1000 залуус гудамжаар болон гэр хорооллын дүүргүүдээр явж, урлагийн тоглолт үзүүлэх юм байна. Харин олсон орлогоо хүүхэд асрамжийн газар болон хаяг тогтоох газарт амьдарч буй гэр оронгүй болон өнчин хүүхдүүдэд зориулах гэнэ.