
"Аргамаг" студийн бүтээл "Залуусын үнэн" кино дэлгэцэнд гарахад бэлэн болжээ. Киног найруулагч Р.Отгонбямба найруулжээ. Харин зохиолыг яруу найрагч Н.Гансувд бичсэн байна. Кинонд гурван найзын амьдрал, хайр дурлалын тухай өгүүлэх юм. Болчимгүй алдаанаас болж залуу нас, хүсэл мөрөөдлөө хөсөрдүүлж, өргөст торны цаана суух болсон тэдний ар гэр, амьдрал хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай энэхүү киноноос үзэж болох нь.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)