
Монгол Улс, Их Британи умард Ирландын нэгдсэн вант улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Үлгэр жишээ үлээвэр найрам хөгжим, Цэргийн дуу бүжгийн чуулгын бие бүрэлдэхүүнийг “Рояль Эдинбүрг Милитари Таттүү” олон улсын цэргийн хөгжмийн наадамд оролцуулахад шаардагдах 265 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Дэлхийн цэргийн хөгжимчдийн хамгийн том гэгдэх тус наадмыг 300 мянган хүн биечлэн, 400 сая хүн телевизээр үзэхээс гадна олон орны хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд сурвалжилж, баримтат кино, зураг дүрс хадгалагдан үлддэг байна. Манай улс анх удаа оролцох энэ жилийн наадам 7 дугаар сарын 26-наас эхлэн бүтэн сарын турш үргэлжилнэ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)