
Нийслэлийн захирагчийн ажлын алба, “Зиг Заг” компани, “Энхийн төлөө үйлчлэхүй” ТББ хамтран “Цэмцгэр Монгол наадам” тусч өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт сайн дураараа оролцох хүсэлтэй залуусыг 9, 10-ны өдөр бүртгэх юм байна. Уг арга хэмжээ зургаа дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд иргэдийг эрүүл аюулгүй, ая тухтай, тайван амгалан орчинд боловсон наадахад нь дөхөм болох зорилготой гэнэ. Энэхүү өдөрлөгт сайн дураараа оролцож байгаа залуус энэ сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалганууд дээр наадамчдыг угтахаас гадна, гарыг нь ариутгаж өгөх аж. Мөн өөрсдөө алиалагчийн дүрд хувилан хүүхэд багачуудыг хөгжөөх юм байна. Зохион байгуулагчдын зүгээс сайн дураараа ажилласан залууст гарын бэлэг өгч малгай футболк дурсгахын зэрэгцээ өдрийн хоол цайгаар үнэгүй үйлчлэх гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/