
Монголын нүүдэлчдийн соёл урлагийг сурталчлах зорилготой “Сэрсэн тал” соёлын наадам маргааш, нөгөөдөр Хүй долоон худагт зохион байгуулагдах гэж байна. Тус соёлын наадам нь жил ирэх тусам цар хүрээгээ өргөжүүлж байгаа бөгөөд энэ жил ЮНЕСКО- гийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн монгол уртын дуу, хөөмий, бий биелгээ, монгол сонгодог, модерн зэрэг урлагийн тоглолтыг наадамчин олондоо толилуулах аж. Хүй долоон худагт маргааш 11, 14, 15, 19 цагуудад наадамчин олондоо зориулсан тоглолттой бол нөгөөдөр буюу 12- нд морь унаач хүүхдүүдэд зориулсан “Гийнгоо” тоглолт зохиогдох юм байна. Соёлын наадмын үеэр “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлал, хөрөг зураг, хүүхдийн зургийн уралдаан, Монголын үндэстэн ястны өртөөг ажиллуулахын зэрэгцээ наадмын тусгай зоосыг ашиглан сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулах гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/