
Энэ жилийн наадам урьд урьдынхаасаа илүү зохион байгуулалтай явагдаж байгаа гэдгээрээ онцлог байгаа. Өнөөдөр сурын харвааны нээлт боллоо. Хурдан морьдын уралдаанаас өглөө хязаалан насны морьд бариандаа орсон бол яг одоо шүдлэнгийн уралдаан эхэлсэн байгаа билээ. Мөн Үндэсний сурын холбооны төв талбай дээр сурын харвааны нээлт болсон юм. Өнөө жилийн нээлтийн харвааны дүнгээр эрэгтэй харваачдаас тэргүүн байрт спортын мастер Б.Батбаатар 35 оноогоор, хоёрдугаар байрт спортын мастер Өлзийсайхан орсон бол эмэгтэй харваачдаас нэгдүгээр байранд хошой мэргэн Х.Оюунчимэг 36 оноогоор, хоёрдугаар байранд хошой мэргэн, спортын мастер Д.Эрдэнэтуяа 34 оноогоор тус тус удаалжээ.
Д.Ундрах /24tsag.mn/