
Энэ жилийн баяр наадмын Даага насны уралдаан мөн л өнөөдөр эхэлсэн бөгөөд нийтдээ Дархан, Сэлэнгэ аймгийн 63 хурдан даага уралдсанаас түрүү магнайг Дархан сумын уяач Отгонбаярын Хул даага, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын уяач Ганбаатарын халтар даага удаалсан бол айргийн гуравт Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Бат-Очирын цагаан даага оржээ. Сэлэнгэ аймгийн Зүүн бурэн сумын Буянаагийн халтар, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уяач Зоригоогийн хээр айргийн тавд багтсан байна.