Дуучин Адель гэрлэх санал авсан уу гэх асуултыг бий болгох нэгэн
зургаа твиттертээ нийтэлжээ. Олон шүтэн бишрэгчдийнхээ анхаарлыг төвд
байдаг Аделийн ядам хуруундаа хоёр бөгж зүүгээд инээмсэглэн авахуулсан
зураг нь түүнийг найман сартай хүүгийнхээ эцгээс гэрлэх санал авчээ
хэмээн дүгнэхэд хүргэсэн байна.

Дуучин Адель гэрлэх санал авсан уу гэх асуултыг бий болгох нэгэн зургаа твиттертээ нийтэлжээ. Олон шүтэн бишрэгчдийнхээ анхаарлыг төвд байдаг Аделийн ядам хуруундаа хоёр бөгж зүүгээд инээмсэглэн авахуулсан зураг нь түүнийг найман сартай хүүгийнхээ эцгээс гэрлэх санал авчээ хэмээн дүгнэхэд хүргэсэн байна.
Адель өнгөрсөн 10-р сард төрүүлсэн хүү Ангело Жэймсийнхээ эцэг Саймон Конекитэй 2011 оноос болзож эхэлсэн билээ. Харин Оскарын шагналт дуучин бүсгүй буяны байгууллагын гүйцэтгэх захирал нөхөр нь гэрлэх санал тавьсан эсэх талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.