Ардын жүжигчин А.Долгорын шавь дуучин Л.Солонго өнөөдөр СТА цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Тэрээр Болгарын хөгжмийн дээд сургуульд дуурийн дуулаач мэргэжлээр суралцаж байгаа бөгөөд өнгөрсөн тавдугаар сард уран бүтээлийн “Хүслийн бороо” анхны цомгоо өлгийдөж авсан юм. Зуны амралтаараа ирээд байсан тэрээр ийнхүү СТА болов.

Сонирхуулахад, түүний “Хүслийн бороо” цомогт “Морин хуур” наадмын гран при шагнал хүртсэн, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын хөгжим “Аминаас үнэтэй монгол”, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн “Өрлөг ижий говь”, “Бүүвэй ээж” зэрэг бүтээлүүд багтжээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (4)