
Үндэсний их баяр наадмын гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлээд байна. Хүчит бөхийн барилдаан нэг, хоёрын даваа өчигдөр болсон бөгөөд Өвөрхангай аймгийн уугуул, улсын начин Б.Сангисүрэн, Сүхбаатар аймгийн харьяат, аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар нарын хүчтэнүүд хоёрын даваанд өвдөг шорооджээ. Мөн Олимпийн алт, мөнгөн медальт, аймгийн арслан Н.Түвшинбаяр Баянхонгор аймгийн хүчит арслан Д.Энхбатаар хоёр давсан байна.
Сэтгэгдэл (1)