
Монголын баг тамирчин өнөөдрийн байдлаар гурван алт, хоёр мөнгө, есөн хүрэл медаль хүртжээ. Гурван алтыг эх орондоо авчирсан хүний нэг бол МУГТ, олимпийн наадмын хүрэл медальт С.Батцэцэг аж. Тэрээр энэ удаа Литвийн Гидре Блекайтитег 4:0, Азербайжаны Ирина Нетраваг 5:0, Японы Рио Ватариг 5:0-ээр ялж, алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Мария Люлковатай таарсан байна. Гэвч түүний өрсөлдөгч хэсгийн аваргын барилдаанд гэмтэл авсан хэмээн мэдэгдэж барилдахаас татгалзсан аж.
ОХУ нийтдээ 115 медаль, Украйн 37, Япон 31, БНХАУ 21, БНСУ 17 медалиар эхний таван байрт оржээ. “Универсиад” наадам долдугаар сарын 17-нд хаалтаа хийнэ хэмээн Спортын төв ордноос мэдээллээ.
Д.Идэр

Сэтгэгдэл (2)