
Дэлхийн 61 орны тамирчид онч мэргээ сорьсон тус тэмцээнд залуу тамирчин Г.Нандинзаяа 414,1 оноогоор шилдэг наймд шалгарсан бол О.Янжинлхам 413,2 оноогоор 11, Ч.Нарантуяа 413 оноогоор 13 дугаар байр эзэлсэн байна. Ийнхүү манай баг тамирчид Оросын багийн дараа Хятадын багийн өмнө орж чадлаа. БНХАУ-ын багт олимп, ДАШТ-д тогтмол өндөр амжилт гаргадаг хур туршлагатай Ли Пэйжин, Юү Дань нар багтсан байсныг энд онцлон дурдах ёстой.
Харин эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрт манай баг есдүгээр байрт (1113) шалгарсан. Т.Баярцэцэг 11 (379), Г.Хэрлэнцэцэг 32 (372), Ө.Өлзийням 49 (362) дүгээр байрт тус тус шалгарчээ.