НЭМГ-ын харъяа эрүүл мэндийн байгууллагуудын наадмын амралтын
өдрүүдэд буюу 7 сарын 11, 12, 13-ны өдрүүдэд 10-16 цагийн хооронд
ажилласан билээ.

НЭМГ-ын харъяа эрүүл мэндийн байгууллагуудын наадмын амралтын өдрүүдэд буюу 7 сарын 11, 12, 13-ны өдрүүдэд 10-16 цагийн хооронд ажилласан билээ. албаны мэдээгээр Хүй долоон худагт ажиллаж байгаа яаралтай түргэн тусламжийн төвд моринд өшиглүүлсэн, хуушуурын тосонд түлэгдсэн гэх мэт дуудлагууд нэлээдгүй иржээ. Мөн хамгаалалтын шонгийн доогуур бөхийж байгаад тархиа хагалсан тохиолдол ч гарсан аж.
Түүнчлэн хүүхдүүд эцэг эхээсээ төөрсөн тохиолдол цөөнгүй гарсан байна. Цагдаагийн байгууллагад хүүхэд эцэг эхээсээ төөрлөө гэсэн 29 дуудлага ирсэн бөгөөд шуурхай ажилласны үр дүнд төөрсөн хүүхдүүдийг олж эцэг эхэд нь эрүүл саруул хүлээлгэн өгчээ.