Энэ жилийн наадамд шандаст хурдан хүлгүүдийш унахаар 600 гаруй хүүхэд
бүртгүүлсэн байна. Холбогдох албаны хүмүүсийн мэдээлснээр хязаалан
насанд найм, шүдлэнд зургаа, их насанд найман хүүхэд мориноосоо унаж
гэмтсэн аж. Харин азарганы уралдаанд аз болоход хүүхэд бэртэж гэмтээгүй
байна.

Энэ жилийн наадамд шандаст хурдан хүлгүүдийш унахаар 600 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Холбогдох албаны хүмүүсийн мэдээлснээр хязаалан насанд найм, шүдлэнд зургаа, их насанд найман хүүхэд мориноосоо унаж гэмтсэн аж. Харин азарганы уралдаанд аз болоход хүүхэд бэртэж гэмтээгүй байна.
Их нас, хязаалангийн уралдаанд гэмтэл авсан хүүхдүүдээс хоёрынх нь эгэм хугарсан. Шүдлэн насны уралдаанд нэг хүүхдийн гар хугарсан байна. Бусад нь бол гайгүй хөнгөн гэмтэлд тооцогдож байна.
Унаач хүүхдүүд энэ жил малгайг 100 хувь өмссөн гэлээ. Харин хамгаалалтын цээживч, өвдгөвч, тохойвч зэргийг өмссөн хүүхэд 50 хүрэхгүй байжээ.
Д.Идэр