
Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Төмөр замын ард гэрлэн дохионы уулзвар дээр машин мөргөлдөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагын дагуу Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг гаргахад Пронтер загварын автомашин, Бикхорн загварын автомашинтай мөргөлдөж Пронтер загварын автомашины жолооч 22 настай эрэгтэй машины төмөр хийцэд хавчуулагдсан байдалтай байжээ. Онцгой байдлынхаыг очиход баруун хөл шилбэ хэсгээрээ хугарсан байдалтай байсныг гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/