
Нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх шуурхай салбарын бүлгийн дарга ахлах ахлагч Ц.Наранбаатараар ахлуулсан 12 албан хаагч 15.30 цагаас 19:30 цаг хүртэл Баянзүрхийн гүүрнээс Хан-Уул дүүрэг Яармагийн гүүр хүртэл 2 завьтай усны эргүүл хийж голын эрэг дагуу амарч байсан 114 автомашинтай 450 иргэнд усны ослоос урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг өгсөн байна. Тиймээс сүүлийн үед нийслэлийн хэмжээнд голын усанд живж, осолдох тохиолдол эрс буурсаныг Нийслэлийн онцгой байдлын газраас онцоллоо.
Д.Ундрах /24tsag.mn/