
Баяр наадмын өдрөөр буюу энэ сарын 11-нд гэмт хэргийн шинжтэй 48 үйлдэл бүртгэгджээ. Үүнээс бусдын биед гэмтэл учруулах 4, хулгайлах 10, танхайрах 5, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг 22 гарчээ. Мөн золгүй байдлаар 4 хүн нас баржээ. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тавдугаар багийн иргэн 22 настай эмэгтэй Б гэгч нь үерийн шуудуйнд унаж нас баржээ. Уг хэргийг одоогоор цагдаагийн хэлтэст шалгаж байна. Мөн Говь-Алтай аймаг Шарга сумын Улаантуг гэх газар иргэн А-гийн гэр шатаж 3 настай Ө гэх эрэгтэй хүүхэд нас баржээ.
/24tsag.mn/
Сэтгэгдэл (2)