
Дэлхийн хүн амын хагасаас илүү хувь нь төрийн хэвшилд авлига орших нь маш аюултай асуудал гэж үздэг байна. Энэ жилийн судалгаагаар Либери болон Монгол улсууд дэлхийд авлигаараа тэргүүллээ. Дээрх хоёр улсын оршин суугчдын 86 хувь нь төрийн хэвшилд авлигын систем суурилах нь аюултай гэж үзсэн байна.
“Transparency International” байгууллага 2013 оны Дэлхийн улс орнуудын авлигын судалгаагаа 107 орны оршин суугчдаас авчээ. Дэлхийд авлигаараа тэргүүлж буй улсууд хүн ам, газар нутаг гээд олон байдлаараа ялгаатай байх юм. Азид авлигаараа тэргүүлж буй Монгол улс гуравхан сая хүн амтай байхад Мексик, Нигерь, ОХУ зэрэг томоохон улсууд 100 саяаас илүү хүн амтай аж.
Судалгаанд оролцсон 107 орны иргэдийн ихэнх нь авлигатай тэмцэх хүсэлтэй байдаг байна. Глобал байдлаар 69 хувь нь хэрвээ авлигатай тулгарвал энэ тухай холбогдох албаныханд шууд мэдээлнэ гэжээ.
Мөн респондентүүд Засгийн газар авлигатай тэмцэхгүй байна гэсэн дүгнэлт хийжээ. Есөн орон тутмын долоо нь эрх баригчдыг авлигатай тэмцэхдээ үр ашигтай зүйл хийдэггүй гэсэн байна.
Төрийн хэвшилд авлига нэвтэрснээр зарим секторууд маш дорддог болохыг судалгаа харуулжээ. Дэлхий нийтийн судалгаанд оролцогсдын 60 хувь нь улс төрийн нам, цагдаа нарыг, 50 хувь нь шүүхийн байгууллага, төрийн албан хаагчдыг хамгийн ихээр авлига авдаг гэсэн байна.
Судалгаагаар авлигын системд баригдсан ихэнхи орнуудын хөгжил сул байгааг харуулсан байна. Зөвхөн Мексик, Орос, Венесуэл улсуудын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2012 онд 10 мянган ам.доллараас дээш байжээ. Харин авлигын жагсаалтад эхний 50-д жагссан орнуудын нэг нь ч ДНБ-ий хэмжээ ийм өндөр байгаагүй аж. Хамгийн бага авлигатай орон болох АНУ-ын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 50 мянган ам.доллараас илүү байдаг байна.
Авлигаар тэргүүлэгч топ 9 орны тухай товч мэдээллийг хүргэе.
9. Замби
- Авлигын түвшин- 77%
- Төрийн албан хаагчдын авлигын түвшин- 65% /дэлхийд 41-т/
- Цагдаа нарын авлигын түвшин- 92% /дэлхийд 4-т/
- 2012 оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ- 1722 ам.доллар
8. Нигерь
- Авлигын түвшин- 78%
- Төрийн албан хаагчдын авлигын түвшин- 69% /дэлхийд 28-д/
- Цагдаа нарын авлигын түвшин- 92% /дэлхийд 4-т/
- 2012 оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ- 2720 ам.доллар
7. ОХУ
- Авлигын түвшин- 79% /дэлхийд 5-д/
- Төрийн албан хаагчдын авлигын түвшин- 92% /дэлхийд нэгд/
- Цагдаа нарын авлигын түвшин- 89% /дэлхийд 10-т/
- 2012 оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ- 17709 ам.доллар
6. Парагвай
- Авлигын түвшин- 79% /дэлхийд 5-д/
- Төрийн албан хаагчдын авлигын түвшин- 58% /дэлхийд 55-д/
- Цагдаа нарын авлигын түвшин- 82% /дэлхийд 26-д/
- 2012 оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ- 6136 ам.доллар
5. Мексик
- Авлигын түвшин- 79% /дэлхийд 5-д/
- Төрийн албан хаагчдын авлигын түвшин- 87% /дэлхийд 3-т/
- Цагдаа нарын авлигын түвшин- 90% /дэлхийд 8-д/
- 2012 оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ- 15312 ам.доллар
4. Зимбабве
- Авлигын түвшин- 81%
- Төрийн албан хаагчдын авлигын түвшин- 70% /дэлхийд 25-д/
- Цагдаа нарын авлигын түвшин- 86% /дэлхийд 15-д/
- 2012 оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ- 559 ам.доллар
3. Венесуэл
- Авлигын түвшин- 83%
- Төрийн албан хаагчдын авлигын түвшин- 79% /дэлхийд 9-д/
- Цагдаа нарын авлигын түвшин- 83% /дэлхийд 24-т/
- 2012 оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ- 13616 ам.доллар
2. Монгол
- Авлигын түвшин- 86% /дэлхийд нэгд/
- Төрийн албан хаагчдын авлигын түвшин- 77% /дэлхийд 12-т/
- Цагдаа нарын авлигын түвшин- 66% /дэлхийд 49-д/
- 2012 оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ- 5372 ам.доллар
1. Либери
- Авлигын түвшин- 86% /дэлхийд нэгд/
- Төрийн албан хаагчдын авлигын түвшин- 67% /дэлхийд 35-д/
- Цагдаа нарын авлигын түвшин- 94% /дэлхийд 3-т/
- 2012 оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ- 673 ам.доллар
Д.Идэр
www.24tsag.mn
www.24tsag.mn
Сэтгэгдэл (13)