
Амьдрал яг л кино шиг сонирхолтой гэж боддог хүмүүс цөөнгүй байх. Тэгвэл кино шиг амьдрал ямар байдгийг энэхүү бүтээлд тусгажээ. Энэ бол "DOZ" студийн бүтээл "Амьдрал яг кино шиг" хэмээх бүтээл юм. Кинонд залуусын хайр сэтгэл, атаа хорсол, хүн чанарын тухай өгүүлдэг. Киноны гол дүрд жүжигчин А.Мөнгөнзул тоглосон байна. Зураг авалтын 90 хувийг Вьетнам улсад хийжээ. Зураг авалт дууссан бөгөөд ирэх сарын дундуур үзэгчдийн хүртээл болох аж.
24tsag.mn