Нэгэн хүүгийн хүслийн тухай өгүүлэх "Хүсэл биелдэг болоотой" уран сайхны
киноны зураг авалт эхэлжээ. Энэхүү бүтээлд дөнгөж есөн насандаа
ээжээсээ хагацсан Төгөлдөр хүүгийн амьдралын тухай өгүүлдэг аж.

Нэгэн хүүгийн хүслийн тухай өгүүлэх "Хүсэл биелдэг болоотой" уран сайхны киноны зураг авалт эхэлжээ. Энэхүү бүтээлд дөнгөж есөн насандаа ээжээсээ хагацсан Төгөлдөр хүүгийн амьдралын тухай өгүүлдэг аж. Хэдийгээр эхийн хайрыг дутуу амссан ч ээжийнхээ сүүлийн хүслийг биелүүлэхийн тулд эрдэм боловсролтой, хүн чанартай, эмэгтэй хүнийг ээж шигээ бодож хайрлах нинжин сэтгэлтэй болон өсдөг. Тэнгэрийн оронд очсон ээжийнх нь хүсэл ийнхүү биелэж буй тухай гардаг аж. Киноны найруулагчаар М.Мандах ажилласан байна. Киноны гол дүрд залуу жүжигчин Ө.Эрдэнэсайхан тоглож байна.
24tsag.mn