
Төрийн соёрхолт, ардын жүжигчин Д.Сосорбарам "Их Монгол" тоглолтоо DVD болгожээ. Энэхүү тоглолтыг Их эзэн Чингэс хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан тоглосон юм. Түүнд язгуур урлагийн "Домог", "Хөсөгтөн", "Алтан ураг" зэрэг долоон хамтлаг оролцож, Монголын урлагийн гайхамшгийг мэдрүүлсэн билээ. Тэгвэл уран бүтээлч энэхүү DVD-гээ Соёл спорт аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэлд өргөн барьсан юм. Ингэснээр түүхт ойн хүндэтгэлийн арга хэмжээний тоглолтын бичлэгийг төрийн сан хөмрөгт хадгалахаар боллоо.
Д.Ундрах /24tsag.mn/