Хорт хавдартай хэмээн оношлогдож өвчиндөө шаналж буй Б.Танан охины эмчилгээний зардалд хандив өргөхөөр олимпийн хос медальт Н.Түвшинбаяр, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар нар кимоноо дуудлага худалдаанд оруулаад байгаа. Тэгвэл энэхүү дуудлага худалдаа долоо хоногийн хугацаанд онлайнаар үнийн санал авах юм. Олимпийн аварга өөрийн цагаан өнгө бүхий кимоног нэг сая төгрөгөөр эхэлж дуудаж байгаа. Хамгийн эхний саналыг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харъяат Ц.Гэрэлт-Од начин нэг сая 500 мянган төгрөг хүргэсэн бол төд удалгүй хоёр сая төгрөгийн үнийн санал гарч ирсэн тэрээр өөрийн твирттер хуудсаар мэдээллээ.


Д.Ундрах /24tsag.mn/