
Өчигдөр гэмт хэргийн шинжтэй 46 үйлдэл бүртгэгджээ. Үүнээс бусдын биед гэмтэл учруулсан нэг, хулгайлах 12, дээрмийн үйлдэл 1, танхайрах 7, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэг 13 байгаагаас 16 хүн гэмтсэн байна. Золгүй байдлаар гурван хүн нас баржээ. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт иргэн Б-г цээжин тус газар нь хутгалж амь насыг нь хохироожээ. Хэргийг үйлдсэн этгээд хэргийн газрыг орхиж зугтсан байна. Улмаар Хархорин сумын цагдаагийн хэлтсээс цагдаагийн бүрэлдэхүүн тус аймгийн харьяа Р гэгч нь эл хэргийг үйлдсэн болохыг тогтоожээ.
Д.Ундрах /24tsag.mn/