
Яг одоо МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрийн гадаа хууль хяналтынханаас гадна, намынх нь гишүүд сэтгүүлчид цуглаад байгаа билээ. Ийн Н.Энхбаярын гэрт хуулийнхан цугласан нь олон түмнийг янз бүрийн таамаг дэвшүүлэхэд хүргээд байна. Ямартаа ч эх сурвалжуудын мэдээлж буйгаар О.Цолмонгоос нь
мэдүүлэг авахаар дуудсан ч ирэхгүй байгаа учир гэрт нь очиж мэдүүлэг
авч байгаа гэж байгаа ч нөгөө хэсэг нь Т.Билэгтийн мэдүүлэгтээ холбогдуулан асууж лавлах зүйл гарсан гэж байна. Харин баттай эх сурвалжийн мэдээлснээр, экс тэргүүн хатагтай О.Цолмонгийн эгчийн хүүг хууль хяналтынхан баривчилсан гэнэ. Тодруулбал, ч О.Цолмонгийн эгчийн хүү хөлөө гэмтээж, гэртээ эмчлүүлж байхад нь ийн саатуулсан аж. Гэвч түүнийг ямар үндэслэлээр баривчилсан нь тодорхойгүй байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (7)