АТГ-ынхан МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж байгаагийн зэрэгцээ Э.Батшугарын хадмын гэрт дайран орж, О.Цолмонгийн эгчийн хүүг баривчлаад байгаа юм. Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, улс төр судлаач Л.Эрдэнэтуул нар ирж, Н.Энхбаярын гэрт ороод байна. Гэвч тэд коридорт нь зогсохоос хэтэрч чадаагүй аж.

Мөн МАХН-ын нарийн бичгийн даргын зөвлөх З.Батбаяр намын гишүүдтэйгээ хамт үйл явдал өрнөж буй газарт байгаа бол удирдлагуудаас ирээгүй байгаа юм. Ямартаа ч энэ бүх нэгжлэг, эд хөрөнгө битүүмжлэх явдал Т.Билэгттэй холбоотой болохыг эх сурвалжууд баталсаар байна.



Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (6)