
АТГ-ынхан Н.Энхбаярын гэрээс ногоон хайрцагтай зүйл авч гарч, бүхээгтэй машинд ачиж явах үед түүний байрны гадна цугласан МАХН-ын гишүүд, дэмжигчид нь машиныг нь явуулахгүй гэж нэлээд хашиж зогссон ч дийлээгүй байна. Яг одоо Н.Энхбаярын байрны гадна сэтгүүлч, МАХН-ын гишүүд, дэмжигчидтэй нь нийлээд 30-аад хүн байгаа байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэр хайрцагт зарим нэг эд мөрийн баримт буюу нотлох баримт болж мэдэхээр зүйлс байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/