
Н.Энхбаярын гэрийн гаднах хамгаалалт одоо хүртэл буугаагүй байгаа бөгөөд хоёр цагдаа хаалганых нь гадна зогсож байсан бол нэг цагдаа нэмэгдэж ирсэн байна. Одоогоор тэдний гадаа 30 гаруй хүн байгаа бөгөөд урлаг соёлынхоноос ч ирсэн сурагтай. Сүүлд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян ирж байрлуу нь орсон ч яг гэрт нь нэвтэрч чадсан үгүй нь тодорхойгүй байгаа юм.
Ямартаа ч бид энэхүү үйл явдлыг маргааш дэлгэрэнгүйгээр хүргэх болно.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)