Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүх улсын начин Б.Одхүүд холбогдох хэргийг хэлэлцжээ. Хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Цогтзандан даргалж, улсын яллагчаар Б.Ууганбаяр оролцсон байна. Шүүхээс начин Б.Одхүүд 5.1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ялласан юм. Хэргийг сануулбал, Б.Одхүү нь 2012 оны арванхоёрдугаар сарын 14-ний 21.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Гарден" рестораны ариун цэврийн өрөөнд улсын заан Ц.Баярсайханыг зодож, түүний биед хүнд гэмтэл учруулсан юм.Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (4)