
Спортын сайхан хос гэгддэг Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа наадмын өмнөхөн бүл нэмж ихэр хүү, охинтой хүүхэдтэй болжээ. Х.Цагаанбаатарынх шинэ хүмүүсээ хүлээж авахаар сүүлийн хэдэн сар АНУ-д амьдарч байсан билээ. Одоогоо ихрүүд болон ээжийн биеийн байдал сайн байгаа бөгөөд тун удахгүй эх орондоо ирэх аж.
Хосууд Бээжингийн олимпийн дараа Х.Ховор-Эрдэнэ хүүгаа төрүүлж байсан юм. Спортын гэр бүлдээ эрүүл энхийг хүсье.
Сэтгэгдэл (1)