Өнгөрсөн хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 3, гал түймрийн зөрчлийн 1, аврах ажиллагааны 1 дуудлага ирж нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангиуд шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-ийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг очиход 5х9 метрийн хэмжээтэй, дөрвөн айл түрээслэн амьдардаг 2 давхар байшингийн 2 дугаар давхарын дотор тал, дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ.Мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 26 дугаар байрны гадна автомашины зогсоол дээр машин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг очиход Пустал загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраасан байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатжээ. Улмаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад эзэн нь тодорхой бус 3х5 метрийн хэмжээтэй айл амьдардаг амбаар шатаж байсныг унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/



















































