Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 51 дүгээр байрны гадна автомашины зогсоол дээр Infiniti FX-35 загварын суудлын авто машины дотор талын хэсэг шатаж өөрөө унтарсан гал гарсан шалтгааныг тогтоолгох шаардлагатай байна гэсэн хүсэлтийг иргэнээс Нийслэлийн онцгой байдлын газар ирүүлсний дагуу жижүүрийн бүрэлдэхүүн ажиллажээ. Мөн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн гудамжинд айлын хашааны баруун талд үерийн далан барьж өндөрлөсөн хэсэгрүү машин орсон, айлын гэр дээр унах гээд байна гэсэн дуудлагаар Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийг гаргахад иргэн Тоёота чезер загварын суудлын автомашин байсныг татаж гаргажээ. Д.Ундрах /24tsag.mn/



















































