
Спортын бэлтгэлийн төвийн “А” танхимд өчигдөр хүндийг өргөлтийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. “Бишрэлт” группын нэрэмжит залуучуудын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд найман багийн 80 гаруй тамирчин эрэгтэй найм, эмэгтэй долоон жинд хүч бяраа сорин өрсөлдөж байна. Тухайлбал эрчүүд 44, 48, 56, 62, 69, 75, + 75 кг-д бол эмэгтэйчүүд 44, 48, 53, 58, 63, 69, +69 кг-ын жинд өрсөлдөж байгаа юм. Энэхүү тэмцээний аваргуудыг огцом өргөлт ба түлхэлттэй гэсэн хоёр төрлийн нийлбэрээр шалгаруулах аж. Эдгээр жинд аваргалсан эрэгтэй, эмэгтэй тус бүр найман тамирчин Нанжинд болох олон улсын Хүүхдийн спортын наадмын талбарт өрсөлдөх эрхээ олж авна. Тэгвэл сорил тэмцээний буухиаг ирэх долоо хоногт болох залуучуудын улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн үргэлжлүүлэх юм байна.
24tsag.mn