
Энэ жил 15 нас хүрч буй “Люмино” хамтлаг хит дуунуудаа нэгтгэн “Вest of Lumino -1,2” цомгоо гаргахад бэлэн болжээ. Нийт 30 хит дуу багтаасан энэ цомог тун удахгүй фэнүүдийнх нь гарт очих гэнэ. Түүнчлэн цоо шинэ дуунуудаараа дахин нэг цомог гаргахаар тэд ажиллаж байгаа ажээ. Тэр цомогт “Сэмбий”, “Vanquish” хамтлагтай хамтарсан шинэ уран бүтээлүүд нь багтах юм. Мөн нэгэн шинэ дуундаа өвөрмөц шийдэлтэй клип хийлгэж эхэлжээ.
24tsag.mn