Энэ сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд машин дотроосоо 50 сая төгрөгөө хулгайд алдсан хэрэг гарчээ. Эл мэдээллээр цагдаагийнхан очиж шалгахад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суух 39 настай эрэгтэй М-ийн эзэмшлийн “Ланд 80” машины хаалга, цонхийг эвдэлсэн байдалтай байжээ. Улмаар шалгалтын явцад их хэмжээний мөнгө хулгайлсан болох нь тогтоогдож одоо уг хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шалгаж байгаа юм байна.
Машинаа камерийн хяналтгүй газар овор ихтэй эд зүйлтэй тавьснаас иймэрхүү төрлийн хулгай их гарч байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)