Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд уржигдар шөнө нэгэн байгууллагад хулгай орсон байна гэсэн мэдээллээр цагдаагийнхан очиж шалгахад 5 ширхэг компьютер иж бүрнээр нь алдсан байжээ. Үүнийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Уг компани нь харуул манаагүй, камерийн хяналтгүй байжээ. Тиймээс хулгайчид боломж олгохгүйн тулд харуул манаачтай болж, камер суурилуулах арга хэмжээ авч байхыг бүх албан байгууллага, нэгжүүдэд Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.Д.Ундрах /24tsag.mn/



















































