Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд энэ сарын 15-16-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн "Аксент" маркийн машинаа хулгайд алдлаа гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу хэргийг шалгахад уг машиныг Ханийн материалын эцсийн буудал дээр мөргөлдүүлж, эвдэрсэн байдалтайгаар хаяад зугтсан байжээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)