
Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд энэ сарын 16-ны өдөр “Хүчит шонхор” захын гадна талбайд Баянгол дүүргийн долдугаар хороонд оршин суух иргэн Э хонины махаа худалдаалах гэж байхад нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд оршин суугч 51 настай М гэгч нь бусадтай бүлэглэн залилсан хэрэг гарчээ. Тодруулал, иргэн Э-ийн 132 кг хонины махыг нь жин хэмжүүр дээр буруу жигнэж 90 кг болгож 243 мянган төгрөгний хохирол учруулж, залилжээ. Энэ хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Энэ мэт бусадтай үгсэн хуйвалдаж залилдаг хэрэг гарсаар байгаа тул иргэдийг болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)