Баянгол дүүргийн хоёрдугаар хороо 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр А гэгч нь найз М-ынхаа хамт зогсож байхад нь танил Ө гэгч нь үл таних хүмүүстэй ирж архины мөнгө нэхэж, зоджээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Мөн Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачууртын эцсийн буудал дээр хутгалуулсан хүн байна гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллагаас очиж шалгахад Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 60 настай Б-тай 76 настай Ё согтуурсан үедээ маргалдаж, баруун хөлрүү нь хутгалжээ. Улмаар хэргийн газраас зугтсаныг нь цагдаа нар шуурхай ажиллаж баривчилжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (2)