
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд Биокомбинатын дэнж дээр байдаг цагаан худагны дэргэд хутгалуулсан хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Улмаар мэдээллийн мөрөөр очиж шалгахад Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд оршин суух 39 настай Д-г Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд оршин суух Б нь согтуурсан үедээ маргалдаж хэвлийн тус газар нь хүйтэн мэсээр гэмтээжээ. Энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/