
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнуулсан залуу, шилдэг тамирчдыг Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар өнөөдөр 11.00 цагт хүлээн авч, шагналыг нь гардуулахаар болжээ. Тэгэхээр өнөөдөр ОХУ-ын Казань хотноо “Универсиад” наадамд оролцож байсан тамирчдын шагналыг гардуулах юм. Тодруулбал, боксын спортын ОУХМ, Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт З.Энхзориг, чөлөөт бөхийн ОУХМ, дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Оюунсүрэн, дэлхийн аваргын хүрэл медальт Т.Мөнхтуяа болон пауэрлифтингийн дэлхийн аваргын хүрэл медальт Ш.Ариунбаатар нарт “Алтангадас” одон гардуулах юм байна.
/24tsag.mn/
Сэтгэгдэл (1)