Өнгөрсөн хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 3, зөрчлийн 3, гал түймрийн мэдээлэл 1 дуудлага ирж нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4-ийн зүүн талд агуулах шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг очиход барилгын зуурмаг үйлдвэрлэлийн 7х4 метрийн хэмжээтэй агуулах дотор тоног төхөөрөмжийн сэлбэг шатаж байсныг унтраажээ.Д.Ундрах /24tsag.mn/



















































