Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн гудамжинд байшин шатжээ. Улмаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасаг шуурхай ажиллаж 10х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баруун турууны энгэрийн задгайд өвс шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад иргэн Б-ийн хашаанд 3 машин задгай өвс шатаж байсныг Аврах гал унтраах 18 дугаар ангийн тасгийнхан унтраажээ.Д.Ундрах /24tsag.mn/



















































