
Замын-Үүдийн хилийн боомтоор өчигдөр дөрвөн кг орчим цэвэр алт гаргах гэж байсныг тус боомтын гаалийн ажилтнууд илрүүлсэн байна. БНХАУ руу зорчиж байсан галт тэргэнд дээрх алтыг нуусан байсныг шалгалт хийх явцад илрүүлжээ. Дөрвөн кг алт нь зах зээлийн үнээр 350 орчим сая төгрөг аж. Энэ хэргийг Замын-Үүд дэх цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)