
Зураач, сийлбэрч Д.Анхбаярын бие даасан анхны “Салхин сар” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Тэрээр үзэсгэлэнд хүрэл, металл, төмрөөр ур ухаанаа шингээж урласан 20 орчим барималыг дэлгэн үзүүлэх юм. Манай улсад төдийлөн гараад байдаггүй металл баримлын үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 22-нд уран зургийн галерейд болох ажээ. Зураач, сийлбэрч, барималч Д.Анхбаяр 2001 оноос хойш 12 дахь жилдээ уран бүтээлээ туурвиж байгаа юм. “Салхин сар” үзэсгэлэн ирэх сарын 2-ныгхүртэл үргэлжилнэ.
Д.Ундрах /24tsag.mn/